PC форматлахад winXP, win vista, win 7.0 гэдэг ч юмцц boot cd хэрэг болно.
форматалсаны дараа өмнөх бүх зүйлс чинь устах учир хэрэгтэй зүйлсээ cd эсвэл memery card д хадгалах хэрэг гарна.
форматалсаны дараа pc ны эд ангиуд танигдахгүй болж магадгүй тул таниулах driver уудаа хараад бичээд авбал сайн.
үа ер их олон зүйл хэрэг болно видео хичээл дээр зөвхөн форматлах энгийн заавар байгааг анхаарна уу
Та бүхэн комьпютераа вирустсаны дараа эсвэл өөрөө чаддаггүйгээс болж
хүн дуудаж мөнгө төлж форматлуулдаг харин бидгий зөвлөгөө таньд тус
болно гэж найдаж байна.Энэ бол Комьпюфтераа форматлах заавар юм.За
ингээд
Алхам 1.
Энэ хэсэгт Windows XP installation CD-нээс хэрхэн форматыг хийх талаар
бичигдсэн. Энэ нь компьютерт Windows-н шинэ хуулбарыг суулгахад
хэрэглэгддэг. Дээр хэлсэнчлэн формат хийнэ гэдэг бол тухайн драйвер дахь
бүх мэдээллийг цэвэрлэх учраас хэрэгтэй мэдээлэлүүдэдээ зайлшгүй Back
Up буюу нөөцлөлтийг хийгээрэй.
Алхам 2.
Windows XP installation CD-гээ CD драйвертаа хий.
Алхам 3.
"Press any key to boot from CD.." гэсэн бичиг компьютерт гарч ирнэ та ямар ч хамаагүй товч дар.
Алхам 4.
CD хэсэг хугацаанд хэрэгцээтэй файлуудыг гаргах гэж ачааллах болно. Ингээд дуусахад нь та Enter эсвэл Return-г дар.
Алхам 5.
Одоо Windows-г хаана суулгах талаар мэдээлэлтэй дэлгэц гарч ирэх бөгөөд
энд л драйвер форматыг хийх юм. Дэлгэцийн доод хагаст компьютер дээрх
бүх драйверууд хуваалттайгаа гарч ирнэ. Дээш доош гүйлгэх товчоо ашиглан
"C:" дискээ идэвхижүүлэн 'D' товчийг дар. ("Unpartitioned space" буюу
C: эсвэл D: гэсэн хуваалт байхгүй бол энэ алхмыг алгасаарай.) Дараагийн
дэлгэцэн дээр 'L' товчийг дарснаар хуваалтыг арилгах юм.
Алхам 6.
Windows хаана суулгах талаарх мэдээлэлтэй дэлгэцэнд буцаж очиход доод
хагаст байсан драйверийн жагсаалтанд тань "Unpartitioned space xxxxxMB"
гэсэн бичиг байх болно. Түүнийг сонгон 'C' товчийг дар. Дараагийн гарч
ирэх цонх хамгийн бага хамгийн их хэмжээг сонгох сонголтуудыг гаргаж
ирэх бөгөөд энэ нь автоматаар хамгийн их дээр нь тохируулагдсан байдаг
боловч давхар орсон тоог нь шалгаж enter дар.
Алхам 7.
Дахин Windows хаана суулгах тухай мэдээлэлтэй хуудсанд эргэн очиход энэ
удаа "C: Partition1 [New (Raw)]xxxxxxMB" гэсэн бичиг гарах бөгөөд
идэхижүүлэн enter дар.
Алхам 8.
Дараагийн цонх таниас аль системээр форматыг хийхийг сонгох юм. ТА
NTFS-г сонгох нь илүү хурдан бас аюул багатай байх болно. Ингээд Enter
эсвэл Return дар.
Алхам 9.
Ингээд форматлах үйл ажиллагаа эхлэх болно.. Энэ нь ойролцоогоор хагас
цаг эсвэл цагийн хугацааг авах болно.Энэ хооронд та амарч болно шүү!