5:30 PM Опрагийн хамгийн хайртай зочин. | |
Опрагийн хамгийн хайртай зочин
Венесуэлийн чинээлэг айлын ганц хүүхэд болох Жакю аз жаргалтай амьдралд умбаж өсчээ. Хөөрхөн, бас ухаантай. Бүжиглэх дуртай. Аавынхаа бизнесийг ирээдүйд өвлөн үргэлжлүүлэх зорилготойгоор инженерийн чиглэлээр суралцдаг байлаа. Нөхөрт гарч, үр хүүхдүүдтэй болох тухай ч мөрөөддөг байв. 1999 онд Техаст англи хэл сурахаар аав, ээждээ үнсүүлээд баяр хөөртэй явлаа. Гэтэл сарын дараа эмгэнэлт амьдралын эргүүлэг эхэллээ. Төрсөн өдрийн үдэшлэгээс харьж явах замдаа авто машины осолд оров. Түүний сууж явсан машин өөр нэг машинтай мөргөлджээ. Машин дэлбэрч, гал маналзан асчээ. Танигдахын аргагүй болтлоо түлэгдсэн Жакюг амь тавихын наахна аварсан юм. Үс, нүүр нь галд шатан бараг л урсаад алга болсон гэнэ. Бүтэн арван сар тэрбээр ухаангүй хэвтжээ. Эмч нар түүнийг аврахын тулд, юу ч үгүй түлэгдсэн нүүрийг нь эргэж сэргээхийн тулд хамаг чадлаа шавхан ажилласан. Үүнээс дөрвөн жилийн дараа тэр Опрад "Би гоо сайхныг биеэрээ биш, зүрх сэтгэлээрээ мэдэрдэг. Сэтгэл дотроо би урьдын хөөрхөн Жакю хэвээрээ” хэмээн ярьжээ. Олон хүн энэ яриаг нулимстай сонсож суусан юм. Гэхдээ тэр өнөөдөр ч өдөр бүр уйлдаг. Гэхдээ өөрийгөө таван минут л уйлахыг зөвшөөрдөг.
| |
|
Total comments: 0 | |