8:10 PM Хүүхэд саатуулдаг робот | |
Хүүхэд саатуулдаг робот
![]() Утасгүй холбооны оператор компани болох КТ Телеком өөрийн утасгүй үйлчилгээний багцдаа оруулан хэрэглэгчдэдээ хүргээд эхэлжээ. Kibot гэдэг нь "Kid’s robot” гэдэг үгийн товчлол бөгөөд эцэг эхчүүд 8 инчийн өндөртэй энэ роботыг гар утас, Wi-Fi холбоог ашиглан алсаас удирдаж болно. "Намайг унтаж байхад, хэн нэгэн харж байгаа гэж бодохоор би тавтай унтаж чаддаг” гэж түүний найз болоод амжсан 9 настай Стелла охин ярьжээ. Энэ робот тэрнээс дүү 3-7 насныханд ч мөн зориулагдсан. Түүний батарей дахин цэнэглэх боломжтой iRiver-т үйлдвэрлэсэн. Хүүхдүүдэд хамгийн их таалагдаж байгаа зүйл бол 1,3 мегапикселийн камер бөгөөд түүгээр хэн нэгэнтэй видео дуудлага хийх болон гэр бүлийнхнийхээ зургийг авч болох юм. Роботод зориулсан вэб хуудас нь http://smarthome.olleh.com/kibot/intro.olleh хаягтай бөгөөд энд 300-аад хүүхдийн дуу, үлгэрүүд болон хөдөлгөөнт дүрс бий. Роботыг худалдан авсан хүн бүр уг сайтаас эдгээр контентуудыг татаж авах боломжтой юм. | |
|
Total comments: 0 | |