Mesolite

ÐÅÊËÀÌÍÎÅ ÌÅÑÒÎ ÑÄÀÅÒÑß

Ñàìûå àêòèâíûå

Âàø èíôîðìåð!

Ðåêëàìíûé áëîê

Òóò âàøà ðåêëàìà!
Main » 2011 » May » 29 » Хүүхдийн хөлбөмбөгийн фестиваль эхэллээ .
5:22 PM
Хүүхдийн хөлбөмбөгийн фестиваль эхэллээ .
Хүүхдийн хөлбөмбөгийн фестиваль эхэллээ
Монголын Хөлбөмбөгийн Холбоо 2011 оныг Сургалт-бүтээн байгуулалтын жил болгон зарласан. Энэ жилийн хүрээнд FIFA буюу Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран олон ажлыг хийхээр төлөвлөөд байгаа билээ. Энэхүү төлөвлөгөөний дагуу энэ сарын 24-нөөс Хүүхдийн хөлбөмбөгийн багш, дасгалжуулагч нарын сургалтыг эхэлсэн. Нийт 25 багш амжилттай хамрагдсан бөгөөд тэд нэгэн ёсны шалгалтаа өгөх, нөгөө талаар Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан МХБХ-ноос зохион байгуулдаг "Хүүхдийн хөлбөмбөгийн фестивал”-ийн нээлт өчигдөр МХБХ-ны ногоон талбайд боллоо. Нийт 500 гаруй ирээдүйн хөлбөмбөгийн бяцхан ирээдүй цугларсан байлаа. Талбайн голд FIFA гэдэг үгийг хүүхдүүд өөрсдийн сэтгэлээр эвлүүлсэн нь ихээхэн сонирхол татсан үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд МХБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Амарбаясгалан, Энхбаяр, Ганбат, Ерөнхий нарийн бичгийн дарга Тэрбаатар, Нийслэлийн БТСГ-ын дарга Ганболд, ахлан мэргэжилтэн Болдмаа, FIFA-ийн сургагч багш Samuel Schweingruber, Usmon Toshev, Хөлбөмбөгийн Олон Улсын хэмжээний мастер Буман-Учрал, шигшээ багийн ахлагчаар олон жил тоглож байсан спортын мастер Болдбаатар, ивээн тэтгэгч TCI компанийн захирал Сэргэлэн нар хүрэлцэн ирсэн байлаа.

Тэмцээнийг нээж, МХБХ-ны ЕНБДарга Д.Тэрбаатар, FIFA-ийн сургагч багш Samuel Schweingruber нар үг хэллээ. Бяцхан хүүхдүүддээ ая дууны мэндчилгээг Universe Best Songs-2010 тэмцээний шилдэг оролцогчид 2010 оны ДАШТ-ий сүлд дууг дуулсан нь хүүхдүүдэд баяр баяслыг авчирч байлаа.

Оролцсон хүүхэд бүр өдрийн хоол, ундаа, гарын бэлэг авсан бөгөөд энэхүү фестивалаар ирээдүйн хөлбөмбөгийн одод болох гараагаа ийнхүү эхэллээ. Хүүхдүүдийн дотоодын фестивал 29-31 хүртэл үргэлжлэн явагдах бөгөөд охид, хөвгүүд үнэхээрийн ихээр хөлбөмбөг тоглох хүслийг МХБХолбоо ийнхүү хангаж өглөө.

Бяцхан хүүхдүүддээ МХБХ-ноос барих дараагийн бэлэг нь "Хөлбөмбөгийн зуны лагерь”-уудыг эхлүүлэх явдал бөгөөд байгалийн үзэсгэлэнд байгальтай Нарлаг, Жавхлант зуслангуудад UEFA буюу Европын Хөлбөмбөгийн Холбооны мэргэжилтэн Gaioz Darsadze 2011 оны зургадугаар сарын 16-наас эхлэн хөлбөмбөгийн хичээл заах юм. Хэрэв таны хүүхэд амрахыг хүсвэл МХБХолбоо 10 хувийн хямдралыг хүүхдүүддээ үзүүлэх ажээ.
Category: Сонин хачин | Views: 227 | Added by: amka | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]

ãëàâíîå ìåíþ

ïàíåëü óïðàâëåíèÿ

Êàëåíäàðü íîâîñòåé

«  May 2011  »
Su Mo Tu We Th Fr Sa
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Ïîïóëÿðíûå ñòàòüè

Âàø èíòôîðìåð!

íàø îïðîñ

àðõèâ íîâîñòåé


Free web hostinguCoz