Mesolite

ÐÅÊËÀÌÍÎÅ ÌÅÑÒÎ ÑÄÀÅÒÑß

Ñàìûå àêòèâíûå

Âàø èíôîðìåð!

Ðåêëàìíûé áëîê

Òóò âàøà ðåêëàìà!
Main » 2011 » May » 29 » Ганцхан хуруу зай 8000 литр ус бохирдуулдаг
5:01 PM
Ганцхан хуруу зай 8000 литр ус бохирдуулдаг
http://www.faludi.com/wp-content/uploads/2008/01/battery.jpg 
та бидний өдөр бүр хэрэглэдэг зай болон баттерай-г ямар их хор хөнөөл учруулдаггийг дэлгэрэнгүйгээс олж уншина уу !

Ганцхан хуруу зай 8000 литр ус бохирдуулдаг
Өнөөдөр хүмүүсийн амьдралыг батерей буюу зайгүйгээр төсөөлөх аргагүй болжээ. Бүх төрлийн цаг, гар утас, гэрэл зургийн аппарат, автомашин гээд олон төрлийн зайг бид амьдралдаа өдөр тутам хэрэглэж байна. Харин хүний амьдралыг хөнгөвчилж байгаа тэр жижигхэн зүйлийг ашиг тустайг нь хүн бүр мэддэг ч бас ч үгүй ихээхэн хор уршиг агуулж байдаг гэдгийг мэддэг билүү? Байгаль орчин бохирдуулж байгаа бүх төрлийн хог хаягдал дотроос ус, хөрс, агаар, хүний эрүүл мэндэд хамгийн хор хөнөөлтэй мөнгөн ус, кадми, хар тугалга зэрэг хүнд металлиуд. Гэтэл бидний амьдралын чухал хэрэглээ болсон зайнд эдгээр хүнд металлиуд янз бүрийн хэмжээгээр агуулагддаг аж. Иймээс зайны хор хөнөөлийг иргэдэд таниулах, зайг худалдаж авахдаа хэрхэн зөв сонголт хийх, хэрхэн зөв хэрэглэх, хаяхдаа яах ёстой вэ гэдэг ойлголтыг өгөх зорилгоор хэсэг залуус "Battery-3R” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ төслийн зорилго, ажлын явцын талаар төслийн мэргэжилтэн, ХААИС-ийн байгаль хамгааллын биологийн багш О.Ууганбадрахтай ярилцлаа.

-"Battery-3R” төсөл хэзээнээс хэрэгжиж байгаа вэ? Төслийн гол зорилго юу вэ?
- Зориг сан, Ньюком групп, Хас банк, Оюутолгойкомпани хамтран "Байгаль Орчны манлайлагч” хөтөлбөрийг 2011 оны 2 дугаар сараас хэрэгжүүлж байгаа юм. Үүний өмнө "Залуу манлайлагч” хөтөлбөрийг 7-8 жил хэрэгжүүлсэн. Энэ туршлага дээрээ үндэслэн Байгаль орчны манлайлагч хэрэгжүүлж байна. Хөтөлбөрт салбар салбарын байгаль орчинд ээлтэй, энэ чиглэлээрээ ажиллах сэтгэлтэй 18 залууг шалгаруулж аваад тэд нь өнөөгийн Монгол оронд тулгамдаж буй байгаль орчны асуудлуудын талаар, түүнийг шийдвэрлэх арга зам, бусад орны туршлагын талаар хичээл зааж, мөн эдгээр залуус 3 багт хуваагдаад байгаль орчны чиглэсэн төсөл хэрэгжүүлж байна. Эдгээр 18 залуус дан байгаль орчны мэргэжлийн хүн биш. Жишээлбэл НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн барилгын эрчим хүчний хэмнэлтийн мэргэжилтэн, Шунхлай компанийн хуулийн зөвлөх, Мэргэшсэн нягтлан бодогчдын институтын менежер, Азийн сангийн ажилтан, Эрдэнэт үйлдвэрийн байгаль орчны инженер гэх мэт янз бүрийн мэргэжлийн хүмүүс бий.
Төслийн гол зорилго нь иргэдэд зайны зөв сонголт, зөв хэрэглээ, зөв хаяж устгах, дахин боловсруулах талаар мэдээлэл өгөх явдал юм. Төслийн хүрээнд их дээд сургууль, арван жилийн дунд сургууль, байгууллагуудад сургалт, суртачилгаа явуулж байгаа бөгөөд төслийн бүхий л үйл ажиллагааг "GP batteries”брэнд ивээн тэтгэж байгаа юм.

-Иргэдэд энэ талаарх мэдээллээ хэрхэн өгч байгаа вэ?
-Одоогоор ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудад сургалт зохион байгуулж байна. Сургалтаа уур амьсгалын дулаарал, хөрс усны ач холбогдол, үнэ цэнийн талаар ярьж эхлүүлдэг. Яагаад гэхээр хүмүүс байгалийн үнэ цэнийг бүрэн ойлгодоггүй. Жишээлбэл нэг модны үнэ цэнийг тухайн модыг хөрөөдөөд, түлээ болгон зарах үнээр ойлгодог. Гэтэл тухайн мод маань байгаль дээрээ байснаар ямар хэмжээний хүчилтөрөгчийг ялгаруулах, нүүрсхүчлийн хийг шингээх, салхины хүчийг бууруулах, үер уснаас хамгаалах зэрэг бусад шууд болон шууд бус үнэ цэнийг мэддэггүй. Үүнийг ойлгуулсны дараа нь ус хөрсний үндсэн бохирдуулагч болох хатуу хог хаягдлын талаар ярьж, аажмаар зайны төрөл, ангилал, зөв хэрэглээ, сонголт, түүнд агуулагдах химийн бодис, тэдгээрийн эрүүл мэндэд үзүүлэл хор хөнөөлийн талаар ярьдаг. Эцэст нь зайг зөв устгах, дахин боловсруулах талаар ойлголт өгдөг.

-Яагаад заавал зайг сонгож авав?
-Манайд аюултай хог хаягдлыг дотор нь эмнэлгийн, барилгын гэж л ялгаж үздэг. Гэтэл бидний хэрэглэдэг зай нь аюултай хог хаягдалд ордог. Яагаад энэ чиглэлийг сонгож авсан нь дараах шалтгаантай. Нэгдүгээрт. Зай нь аюултай хог хаягдал. Амьдралд зайлшгүй хэрэгтэй боловч түүний ямар ч зохицуулалтгүй хаях нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Жишээлбэл АНУ-ын нэг иргэн жил найман ширхэг гэр ахуйн зай, хоёр ширхэг товчин зай хэрэглэдэг. Мөн хотын хог хаягдлын мөнгөн усны бохирдлын тал хувь, кадмийн бохирдлын талаас илүү хувь нь дан ганц зайнаас хамаарч байна. Хоёрдугаарт. Зайг тусгай арга технологиор устгадаг. Гэтэл манайд түүнийг ангилан ялгаж, зөв аргаар хаяж устгах нь битгий хэл хүмүүсийн дунд нэг удаагийн зайны цэнэг дууссан тохиолдолд хазах, хэрэглэж дууссан зайгаар хүүхдүүд тоглох, гал руугаа хийх, ил задгай хаях зэрэг буруу зуршлууд байсаар байна. Тиймээс бид нар нийгэмд иргэдийн дунд батерейн зөв сонголт,хэрэглээ, хаяж устгах, дахин боловсруулалт талын мэдээллийг өгөх зорилгоор төслийн үйл ажиллагаа эхлээд байна.

-Тэгэхээр эхний ээлжинд ядаж л зай хазаад байдгийг болиулах хэрэгтэй юмаа даа?
-Сургалт явуулж байгаа газартаа хэнээс нь ч "Зай хазаж байсан уу?” гэж асуухад 100-ны 80-90 хувь нь хазаж үзсэн байдаг. Тэгээд ямар амттай байна гэхээр хэл ирвэгэнүүлдэг, гашуу оргидог гэж байгаа юм. Энэ чинь өнөөх химийн бодис, хүнд металлиуд нь. Тэгэхээр зайг амандаа хийгээд хазаад байвал ямар нэг өвчний эх үүсвэр үүсэх бололцоотой. Зайг шатаавал мөнгөн ус зэрэг ууршимтгай бодисууд нь агаарт ууршиж, никель, кадми зэрэг хүнд металл нь үнс, нурманд нь үлддэг. Тэгээд манай орон салхи ихтэй болохоор магадгүй нөгөө хүнд металлтай үнс,тортог салхиар дамжин бидний эрүүл мэндийг муутгаж байхыг үгүйсгэхгүй. Хэрэв мөнгөн устай зайг хаа хамаагүй хаяаад байвал нөгөө хөдөө орон нутаг, хууль бус алт олборлолттой холбож ярьдаг мөнгөн ус маань бидний эргэн тойронд бий болно. Өнөөдөр зарим иргэд хаанаас орж ирсэн, ямар найрлагатай нь мэдэгдэхгүй хуурамч, найдваргүй зай хэрэглэж байна. Түүнийгээ цэнэгийг нь дуусахаар хазна, хүүхдүүд нь тоглодог буруу зуршил иргэдийн дунд байсаар л байна. Одоогоор хяналт зохицуулалтгүй зай хаяж байгаагаас үүдэлтэй аюулын харанга дэлдээгүй ч энд тэнд үүнээс үүдэлтэй өвчлөл үүсч байгааг үгүйсгэх аргагүй. Тиймээс эхний ээлжинд өнөө маргаашгүй хүмүүс зайнд зориулсан тусгай хогийн саванд цуглуулаад, дахин боловсруулах үйлдвэр лүү явуулах, эсвэл олон улсын стандартад нийцсэн технологиын дагуу зайгаа устгах хэмжээний ажил гүйцэтгэж амжихгүй ч гэсэн хүмүүсийн дунд зай бол бидний амьдралын чухал нэг хэсэг боловч түүнийг зөв сонгож, хэрэглэх хэрэгтэй, зайн доторх найрлага агууламжийг нь мэддэг, түүний ил задгай хаявал, хазвал байгаль орчин, хүний эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлдөг гэдгийг эхний ээлжинд иргэдэд ойлгуулах нь бидний хүлээж буй эхний үр дүн юм.

-Нэг ширхэг хуруу зай ямар хэмжээний газрыг бохируулдаг вэ ? Манай иргэд жилдээ хэдий хэмжээний зай хэрэглэдэг талаар баримт хэлж өгөөч?
-Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар бол нэг ширхэг хуруу зай дөрвөн метр.кв хөрс, 8000 литр усыг бохирдуулдаг. Үүнээс үзэхэд зай байгаль орчинд хэр зэрэг хор хөнөөлтэй нь харагдаж байна. Манай оронд нэг иргэний жилийн зайны хэрэглээний талаарх мэдээ баримт байдаггүй. Тиймээс манай төсөл, Зориг сан, Нийслэлийн Захирагчийн Ажлын алба, GP batteries брэндтэй хамтран судалгаа явуулж байгаа. Судалгааныхаа хүрээнд тэтгэвэрт, ажилгүй, оюутан, сурагчид, төрийн болон хувийн байгууллагын ажилтан зэрэг нийт 6 төлөөллийг багтаасан мянган хүнээс зайны хэрэглээ, мэдлэгийн талаар аман судалгааг авсан. Мөн Гаалийн ерөнхий газар, статистикийн газартай хамтран Монгол Улсад гаднаас орж ирдэг зайны тоо, хэмжээг төрөл, найрлагаар нь гаргахаар ажиллаж байна. 6-р сарын дундуур судалгааныхаа үр дүнг гаргана.

-Сургалтаас өөр ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

-Сургалтаас гадна 5 дугаар сарын 7-ноос 20-ны хооронд "Зай бидний амьдралд” сэдэвт эссэ нийтлэлийн уралдааныг явуулж байна. Эхний гурван байранд шалгарсан оюутан, сурагчдыг ESP англи хэлний сургалтын төвд суралцах эрхээр шагнана. Уралдааныг сонирхсон хүмүүс http://battery-3r.blogspot.comвэбсайтаар зочлох эсвэл battery_project_2011@yahoo.com имайл хаягаар дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Мөн бидний явуулж буй өөр нэг чухал ажил бол сургалт явуулсан газар бүртээ зай цуглуулах хогийн сав тарааж байгаа явдал юм. Тараасан хогийн савнуудаараа цугларсан зайг Нийслэлийн Захирагчийн Ажлын Албаны харьяа Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэстэй хамтран зөв технологийн дагуу устгалд оруулна. Бидний хувьд чухал ач холбогдол бүхий өөр нэг ажил бол мод тарих. Энэхүү үйл ажиллагаа нь модыг агаарын бохирдлыг бууруулахаас гадна хөрс, усны бохирдлыг саармагжуулах, цаашилбал хоргүйжүүлэх, дэлхийн дулаарал, цөлжилт, шар шороон шуурга зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлуудыг бууруулах, зогсоох хүн бүр чадах, хамгийн үр дүнтэй, хямд өртөгтэй арга гэдгийг олон нийтэд суртачилах зорилготой юм. Бид Ботаникийн цэцэрлэг болон Эрдэнэт үйлдвэртэй хамтран 400 гаруй улиас, хайлаас, бургасыг тарьж суулгасан. Эдгээр моднуудын цаашдын асаргаа, усалгааг ботаникийн цэцэрлэг, Эрдэнэт үйлдвэр хариуцан ажиллаж байгаа нь бидний ажил үр дүнтэй болж буйг илтгэж байгаа хэрэг юм. Бид нар жил бүр ботаникийн цэцэрлэгт мод тарьж, зайны зөв сонголт, хэрэглээ, хаяж устгах, дахин боловсруулахтай холбоотой мэдээллийг түгээх зорилго бүхий Battery-3R” төсөл, Зориг сан, GP batteries брэндийн нэрэмжит төгөл байгуулах ажлыг энэ сарын эхээр эхлүүлсэн.

-Хэр олон янзын зай байдаг вэ? Хамгийн хортой нь аль нь вэ?

-Зай нь маш олон янз бөгөөд үүнд бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хуруу зайнаас эхлээд салхины эрчим хүчний станцын нөөцлүүр, нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг эрлийз машины зай хүртэл ордог. Өөрөөр хэлбэл өнөөдөр сэргээгдэх эрчим хүч, ногоон гэсэн тодотголтой маш олон зүйл зайтай холбогдож байгаа бөгөөд байгаль орчинд ээлтэй, удаан ажиллагаатай зай зохион бүтээхээр дэлхийн маш олон орны их дээд сургуулиуд, төсөл хөтөлбөрүүд ажиллаж байна. Үүний нэг жишээ нь манай дэлхий дээр зайны их сургууль, зайны зөвлөл, ирээдүйн зайн нийгэмлэг зэрэг байгууллагууд ажиллаж байна.

Дээрх олон төрлийн зайнуудаас найрлагатай мөнгөн ус, кадмитай зайнууд байгаль орчин, хүний эрүүл мэндэд илүү сөрөг нөлөөтэй. Өнөөдөр дэлхий нийтээр мөнгөн ус, кадми бүхий зайг өөр зайгаар (жишээлбэл NiMH) солих ажил өрнөж байна. Гэхдээ манай орны зах зээл дээр гарал үүсэл, найрлага нь тодорхойгүй их хэмжээний чанар муутай, хортой зайнууд худалдаалагдаж байна. Тиймээс зай худалдан авахдаа дээрх бичгийг уншиж, битүүмж сайтайг нь худалдан авах хэрэгтэй.

- Манайд зай устгах технологи алга, дахин боловсруулах үйлдвэр алга. Тэгэхээр яаж устгаж болох вэ?
- Манайд боловсруулах үйлдвэр хэзээ байгуулагдах талаар хэлж мэдэхгүй байна. Бидний хувьд эхний жилдээ иргэдийн дунд зайны зөв сонголт, хэрэглээ, зөв хаяж устгах, дэлхий нийтэд хэрхэн дахин боловсруулалтад оруулж буй талаар ерөнхий мэдээлэл өгөх зорилго тавин ажиллаж байна. Ингэснээр иргэд маань ядаж зайгаа хаздаггүй, хортой гэдгийн ойлгодог, үр хүүхдээрээ тоглуулдаггүй, гал руугаа хийдэггүй, зөв хаяж устгах, дахин боловсруулалтад оруулах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоно.

Now.Mn>>>эх сурвалж.

Category: Сонин хачин | Views: 1077 | Added by: zolboo | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]

ãëàâíîå ìåíþ

ïàíåëü óïðàâëåíèÿ

Êàëåíäàðü íîâîñòåé

«  May 2011  »
Su Mo Tu We Th Fr Sa
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Ïîïóëÿðíûå ñòàòüè

Âàø èíòôîðìåð!

íàø îïðîñ

àðõèâ íîâîñòåé


Free web hostinguCoz