5:28 PM CaLL oF DuTy 4 | |
![]() Тоглолт
Шинэ тоглоом дээр ихээхэн зүйлс өөрчлөгдсөн бололтой. Өмнөх ангиудын үйл
явдлууд тэр чигтээ шинэчлэгдсэн байна. Та одоо Америкийн Нэгдсэн Улсын
Усан цэргийн ангийн гишүүн Paul Jackson хэмээх цэрэг болно. Бас Английн
цэрэг "Саван" хэмээх хочит MacTavish ч болно. Түүнчлэн яг кинон дээр
гарч байгаа юм шигээр өөр цэргүүдийн дүрд ч хувилах боломж бий. Автомат
том буугаар шүршигч цэрэг, эсвэл цэргүүдээ хамгаалах 2 хүнтэй мэргэн
буудагчийн багт орж болно. Тоглоомын үйл явдал Английн цэргийн хүчний
Орост явуулж байгаа ажиллагаа болон Америкийн хүчний Дундад Азид болж
буй явдлыг өгүүлнэ. Түүнчлэн одоогоос 15 жилийн өмнө Украйнд болсон
цэргийн ажиллагааны тухай гардаг.
Олон тоглогчХэрвээ тоглогч маш сайн тоглож олон олон хүнд үзүүлбэрүүд болоод үйлдлүүдийг гүйцэтгэж чадвал тэр хирээр өндөр үнэлгээ авах бөгөөд тусгай зэвсэг, цол хэргэмийг хүртэх боломжтой. Call of Duty 4 дээр олон тоглогчийн горимыг онцгой анхаарчээ. Олон тоглогчийн горим дээр Assault (Довтлогч цэрэг), Special Ops (Тусгай шуурхай хүч), Light Machine Gunner (Хөнгөн автоматаар шүршигч), Demolitions (Дэлбэлэгч), Sniper (Мэргэн буудагч) гэсэн төрлүүдээс сонгож болно. Анх удаа тоглоход ердөө 3 нь боломжтой байх бол өндөр үнэлгээ авах тусам бусад нь нээлттэй болох нь ойлгомжтой. Өрсөлдөгчөө унагах бүрт Experience Points (XP) гэсэн зүйл яригдана. Энэ бол оноо юм. Дайснаа алах эсвэл ямар нэгэн даалгаврыг амжилттай бүтээхэд XP авна. Хэн ч гэсэн олон XP авч өөртөө давуу тал үүсгэхийг хичээх нь тодорхой. Хамгийн өндөр оноо нь 55 бөгөөд энийг авсан хүн шууд Командлагч болно. Халз тулаан бол хамгийн сонирхолтой төрөл шүү дээ. Та нар 2 тал болоод л халз тулалдана гэсэн үг. Эсвэл та 2 тулалдахгүйгээр машин дэлбэлэх гэх мэт даалгавар гүйцэтгэх, өндөр дээгүүр харайх, дайсныг устгах зэргээр өрсөлдөж болно. XP оноо 55-д хүрсэн тохиолдолд Prestige буюу Алдар Нэрийн горим нээгддэг. Гэхдээ энэ горим зөвхөн консоль дээр байдаг бөгөөд нэгэнт нээж дөнгөсөн бол чи дэлхийн асар том сүлжээнд орон дэлхийн тоглогчдын дунд өөрийгөө хэн бэ гэдгээ харуулах ёстой болно. Сонирхолтой нь чи хүсвэл өөрийнхөө нээж олсон зэвсэглэл, XP оноо, цол хэргэм зэргээ зарж худалдах боломжтой. Зарчихсан бол дахиад л 0 онооноос эхэлнэ. Тоглолтын горимуудЭнэ удаагийн анги дээр нэмэгдсэн хамгийн сонирхолтой зүйл нь олон тоглогчийн горим учраас энэ горимд хичнээн янзаар тоглож болохыг дурдъя.
Тоглоомын хөдөлгүүрШинэ тоглоомын хөдөлгүүр үнэхээр дэндүү болсон гэдэг нь ойлгомжтой. Тэр тусмаа дан тоглогчийн гардаг цаг агаарын эффектүүд, гэрэл сүүдэр зэргийг онцгой дурдах хэрэгтэй. Амьдрал дээрх эффектүүд рүү хамгийн их ойртсон гайхалтай дүрслэлүүд таныг хүлээж байгаа. Жишээ нь буудахад сумны гарах нүх болоод гал зэрэг нь хөдөлгүүрээр шууд тухайн тохиолдолд тооцоологдон гарах юм. Өөрөөр хэлбэл та тухайн нөхцөлд байдалд тохируулагдсан сумны нүхийг олж харна гэсэн үг. Машин барилга зэрэг объектуудыг устгаж болно. Хуучин бол барилга байшин зэрэг нь тас хийгдсэн эвдэрнэ гэсэн ойлголт байдаггүй байсан шүү дээ. Түүнчлэн материалын тухай ойлголт яригдана. Жишээ нь нимгэн модон ханыг сум нэвт гарах боловч яг тэр хэмжээгээр сумны хурд хүч нь сулрах ажээ. Гайхалтай байгаа биз. Гэхдээ ханын нимгэн, зузаанаас хамааран хүч нь сулрах юм. | |
|
Total comments: 0 | |