5:14 PM 7:52 PM [Open] Хамгийн эртний нохойг тодруулжээ. | |
![]() Франц пуделиэс немц овчарк хvртэлх дэлхийн бvх тєрлийн vvлдрийн нохойны эх орон Ойрхи Дорнод гэнэ. Яг тодруулбал, орчин vеийн Ирак, Сири, Ливан, Палестин, Израилийн дийлэнх нутаг дэвсгэр, Туркийн дорно хэсэг, Иорданийн баруун хойд хэсэгт бидний дєрвєн хєлт анд нутагладаг байжээ. Дэлхийн олон орны эрдэмтэд тєрєл бvрийн vvлдэр, угсааны чоно, нохдод гений шинжилгээ хийсний дvнд уг дvгнэлтэд нэгдсэн саналтайгаар хvрсэн байна. Ойрхи Дорнодод нутагладаг чононуудын ген орчин vеийн нохдод хамгийн ойр байсан аж. Гэхдээ тэдгээрийн хамгийн ахмад нь аль нь юм бол? Эл асуултад хариулахын тулд Австралийн Шинэ Ємнєд Уэльсийн их сургуулийн генетикчид амьтдын генийн шинжилгээг харьцуулсан байна. Шинжилгээнд 800 гаруй vvлдрийн 1000 гаруй нохой, Австралийн хэдэн арван зэрлэг нохой, зуу орчим чонын ДНК загварыг оруулсан аж. Шинжилгээний хариугаар динго буюу Австралийн зэрлэг нохойн ген чонынхтой тєстэй, дэлхийн хамгийн эртний vvлдэр болох нь илэрсэн тухай "Nature" сэтгvvл мэдээлжээ. Тэгэхээр динго манай дэлхийн хамгийн анхны vvлдрийн нохой хэмээгдэж буй агаад тvvний насыг таван мянгаас бага бус хэмээн vзэж буй аж. Чухам энэ vед динго ноход Индонезоос Австралид ирж нутагласан ажээ. Газар зvй алслагдсан шалтгааны улмаас австрали ноход тєрлєє цэвэр хадгалж чадсан гэнэ. Хамгийн эртний угсааны нохдыг хэвээр хадгалахын тулд австраличууд дингог єєр vvлдрийн нохойтой эрлийзжvvлэхийг хориглох хууль гаргахаар бэлтгэж байгаа аж. | |
|
Total comments: 0 | |